40 дугаар зүйл. Хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх

40.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц Далайд хөлөг онгоцууд мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын дүрмийн тухай конвенцыг дагаж мөрдөх бөгөөд энэхүү конвенцод заасан гэрэл, дүрст тэмдэг, дуут болон гэрэлт дохиогоор тоноглогдсон байна.

40.2.Хөлөг онгоц хоорондоо мөргөлдсөн тохиолдолд хөлөг онгоц тус бүрийн ахмад өөрийн хөлөг онгоц, баг, зорчигч, ачаа, байгаль орчинд аюул учруулахгүй байх боломжит бүх арга хэмжээг авах бөгөөд илүү гэмтэж эвдэрсэн хөлөг онгоц, баг, зорчигч, ачаа болон байгаль орчинд аюул учруулахгүйгээр бүх боломжоор тусалж, аюулд орсон хөлөг онгоцонд өөр тусламж шаардлагатай эсэхийг нягтлах хүртлээ ослоос үүдсэн аливаа аюулаас аврах бүх бололцоог дайчилна.

40.3.Хөлөг онгоц мөргөлдсөний улмаас болон түүнийг аврах ажиллагааны үед учирсан эд хөрөнгийн хохирлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмын дагуу зохицуулна.

Дөрөвдүгээр дэд бүлэг

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.