41 дугаар зүйл. Далайг хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх
41.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь хортой бодис, хортой бодис агуулсан бохир усыг алдах, хаях, асгах, гоожих, шахан гаргах, ялгаруулах, суллах зэргээр аливаа хэлбэрээр далайн орчныг бохирдуулахаас сэргийлэх зорилгоор Далайг хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай олон улсын конвенцод заасан шаардлагад нийцсэн байдлаар зохион бүтээгдэж, тоноглогдсон байна.
Тайлбар: "хортой бодис" гэж далайд гарснаар хүний эрүүл мэндэд аюул учруулах, амьд нөөц болон далайн амьдралд хохирол учруулах, далайг хууль ёсоор ашиглах таатай нөхцөлийг алдагдуулах, саад учруулах аливаа бодисыг ойлгоно.
41.2.Хөлөг онгоц нь далайд гарахаас өмнө хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын үзлэг, шалгалтад хамрагдсан гэрчилгээтэй байх, эсхүл гэрчилгээ авах шаардлагагүй нөхцөлийг хангасан байна.