44 дугаар зүйл. Баглаа, боодолтой хортой бодисыг далайгаар тээвэрлэх үед далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Баглаа, боодолтой хортой бодисыг далайгаар тээвэрлэх үед далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх

44.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн баглаа, боодолтой, эсхүл чингэлэг, цистернд хортой бодис тээвэрлэх бүх хөлөг онгоц энэ хуулийн 41.1-д заасан конвенцод заасны дагуу үзлэг, оношилгоонд хамрагдана.

44.2.Далайг баглаа, боодолтой хортой бодисоор бохирдуулахаас сэргийлэх нийцлийн баримт бичгийг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.

44.3.Хортой бодис тээвэрлэхэд ашиглаж байсан хоосон сав, баглаа, боодлыг хортой бодистой нэгэн адил үзэн далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сав, баглаа, боодлыг цэвэрлэж, шаардлагатай арга хэмжээ авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.