45 дугаар зүйл. Далайг хөлөг онгоцноос гарсан бохир усаар бохирдуулахаас сэргийлэх

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Далайг хөлөг онгоцноос гарсан бохир усаар бохирдуулахаас сэргийлэх

45.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 400 ба түүнээс дээш тоннын даацтай хөлөг онгоц, эсхүл 15 ба түүнээс дээш зорчигч тээвэрлэж олон улсын аялал хийж байгаа хөлөг онгоц далайг бохир усаар бохирдуулахаас сэргийлж энэ хуулийн 41.1-д заасан конвенцод заасны дагуу үзлэг, оношилгоонд хамрагдана.

45.2.Хөлөг онгоцны тоног төхөөрөмж, хэрэгсэл, зохион байгуулалт болон материал нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцоор тодорхойлсон техникийн шаардлага хангаж байгаа эсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага үзлэг, оношилгоо хийнэ.

45.3.Далайг бохир усаар бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.

45.4.Далайг бохир усаар бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.

45.5.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцын хавсралтаар баталсан загвартай ижил байна.

45.6.Оношилгоо хийгдсэнээс хойш Далайн захиргааны зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материалд тэдгээрийг солихоос өөр аливаа өөрчлөлт оруулахыг хориглоно.

45.7.Хөлөг онгоцноос бохир усыг далайд гаргахдаа хөлөг онгоц дээрх бохир ус боловсруулах тоног төхөөрөмж, эсхүл дамжуулах болон ариутгах систем ашиглан нэгэн зэрэг бус бага багаар гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.