46 дугаар зүйл. Далайг хөлөг онгоцны хог хаягдлаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Далайг хөлөг онгоцны хог хаягдлаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх

46.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн бүх хөлөг онгоц түүний хэвийн ажиллагаанаас гаралтай, хаях шаардлагатай хоол хүнс, ахуйн болон бусад хог хаягдлаар далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлж энэ хуулийн 41.1-д заасан конвенцыг дагаж мөрдөнө.

46.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 12 метр ба түүнээс илүү урттай хөлөг онгоц бүр хог хаягдал хэрхэн хаях тухай шаардлагыг багийн гишүүн болон зорчигчид танилцуулж, зурагт хуудсыг наасан байна.

46.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 100 ба түүнээс дээш тоннын даацтай хөлөг онгоц, 15 ба түүнээс олон хүн тээвэрлэж байгаа хөлөг онгоц бүр хог хаягдлын бүртгэлийн тэмдэглэл хөтлөхөөс гадна Олон Улсын Далайн Байгууллагаас баталсан зааварчилгааны дагуу хог хаягдлын менежментийн төлөвлөгөөтэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.