10 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
10.1.Үйлчлүүлэгч дараах эрхтэй:
10.1.1.хуульд заасны дагуу эрх бүхий этгээд томилсноос бусад тохиолдолд хөрөнгийн үнэлгээ хийх үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийг сонгох;
10.1.2.хөрөнгийн үнэлгээний тайланг баталгаажуулахаас өмнө танилцах, тайлангийн талаар тайлбар авах;
10.1.3.үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үнэлгээний тайлангийн талаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад 30 хоногийн дотор гомдол гаргах;
10.1.4.хөрөнгийн үнэлгээний тайлан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлага, стандартад нийцээгүй нь тогтоогдсон тохиолдолд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх;
10.1.5.гэрээгээр тохирсон бусад.
10.2.Үйлчлүүлэгч дараах үүрэгтэй:
10.2.1.хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр үнэлгээчнийг хангах;
10.2.2.үнэлгээний үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах;
10.2.3.хөрөнгийн үнэлгээ хийхэд дарамт шахалт үзүүлэхгүй, хөндлөнгөөс оролцохгүй, саад учруулахгүй байх;
10.2.4.үнэлгээний найдвартай байдалд нөлөөлөхүйц мэдээллийг нуун дарагдуулахгүй байх;
10.2.5.үнэлгээ хийлгэсэн үйлчилгээний хөлсийг гэрээний дагуу төлөх;
10.2.6.гэрээгээр тохирсон бусад.
10.3.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан эрх, 10.2.3, 10.2.4, 10.2.5-д заасан үүрэг захиалагч, гуравдагч этгээдэд нэгэн адил хамаарна.
ҮНЭЛГЭЭЧИН