11 дугаар зүйл. Үнэлгээчний эрх
11.1.Үнэлгээчин дараах эрхтэй:
11.1.1.хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр хангахыг үйлчлүүлэгчээс шаардах;
11.1.2.үйлчлүүлэгч хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухай шаардлагатай мэдээллээр хангаагүй, гэрээнд заасан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх болон түүний хараат бус байдалд аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй байх үүргээ биелүүлээгүй бол хөрөнгийн үнэлгээ хийхээс татгалзах;
11.1.3.энэ хуулийн 5.1.3-т заасны дагуу үнэлгээ хийж байгаа нөхцөлд зайлшгүй шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авахын тулд төрийн эрх бүхий байгууллага, түүний холбогдох албан тушаалтанд үйлчлүүлэгчийн хамт хүсэлт гаргах;
11.1.4.хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах;
11.1.5.хууль тогтоомжид заасан бусад.