12 дугаар зүйл. Үнэлгээчний үүрэг

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Үнэлгээчний үүрэг

12.1.Үнэлгээчин дараах үүрэгтэй:

12.1.1.үнэлгээчний ёс зүйн дүрмийг сахин биелүүлэх;

12.1.2.хөрөнгийн үнэлгээ хийх явцад үйлчлүүлэгч болон гуравдагч этгээдээс авсан баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангах;

12.1.3.хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн түвшинд, хууль тогтоомж, үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, холбогдох журам, аргачлалын дагуу явуулах;

12.1.4.хөрөнгийн үнэлгээ хийх явцад олж авсан мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэхээс татгалзах;

12.1.5.өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх;

12.1.6.хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдах;

12.1.7.хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хуулийн 8.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргах;

12.1.8.энэ хуулийн 25.2-т заасан мэдээллийг хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санд оруулах;

12.1.9.үнэлгээчний мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;

12.1.10.хууль тогтоомжид заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.