9 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлс
9.1.Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ хийсэн бол үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс авна.
9.2.Хөрөнгийн үнэлгээг энэ хуулийн 5.1.1-д заасан үндэслэлээр хийх бол үйлчилгээний хөлсийг талуудын хооронд байгуулах гэрээгээр тогтооно.
9.3.Энэ хуулийн 5.1.3-т заасан хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсний жишгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.