14 дугаар зүйл. Үнэлгээчний эрх олгох шалгалтад орох этгээдэд тавигдах шаардлага, шалгалт зохион байгуулах

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Үнэлгээчний эрх олгох шалгалтад орох этгээдэд тавигдах шаардлага, шалгалт зохион байгуулах

14.1.Үнэлгээчний эрх олгох шалгалтын комиссын бүрэлдэхүүн, шалгалт зохион байгуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.2.Үнэлгээчний эрх олгох шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа товлон зарлана.

14.3.Дараах шаардлагыг хангасан иргэн үнэлгээчний эрх олгох шалгалтад оролцох эрхтэй:

14.3.1.дээд боловсролтой;

14.3.2.мэргэжлээрээ хоёр ба түүнээс дээш жил ажилласан;

14.3.3.хөрөнгийн үнэлгээний сургалтад хамрагдсан байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.