18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

18.1.Үнэлгээний хуулийн этгээд нь хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ.

18.2.Энэ хууль болон зөвшөөрлийн хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг хангасан, тогтоосон стандарт, журам, аргачлалыг мөрдөж ажилласан тохиолдолд үнэлгээний хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.

18.3.Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

18.3.1.тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдөл;

18.3.2.үндсэн орон тоонд ажиллаж байгаа үнэлгээчний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;

18.3.3.үнэлгээчний ёс зүйн тодорхойлолт;

18.3.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.3.5.татварын өргүй байх.

18.4.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.