19 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
19.1.Дараах тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай зөвшөөрлийн хугацааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
19.1.1.энэ хуулийн 16.2-т заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдсон;
19.1.2.энэ хуулийн 17.3-т заасныг зөрчсөн үнэлгээний хуулийн этгээдийг.
19.2.Үнэлгээний хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд шинээр хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ байгуулахыг хоригло хбөгөөд өмнө байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
19.3.Энэ хуулийн 19.1-д заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл, шаардлага арилсан тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг зөвшөөрлийг сэргээнэ.