20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
20.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
20.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
20.1.2.тусгай зөвшөөрлийг авахад хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
20.1.3.хөрөнгийн үнэлгээг үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, журам, аргачлалын дагуу хийж гүйцэтгээгүй;
20.1.4.энэ хуулийн 16.2-т заасан нөхцөл, шаардлагыг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн;
20.1.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
20.1.6.хөрөнгийн үнэ цэнийг бодитой бус тогтоосноор үйлчлүүлэгч, гуравдагч этгээдэд хохирол учруулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
20.1.7.үнэлгээний хуулийн этгээдэд хийх чанарын хяналтыг гүйцэтгэхэд ажлын байр, баримт бичиг, бусад шаардлагатай мэдээлэл гаргаж өгөөгүй, үзүүлэхээс зайлсхийсэн.