21 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
21.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараах байдлаар хяналт тавина:
21.1.1.хөрөнгийн үнэлгээний хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
21.1.2.үнэлгээний хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
21.1.3.хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;
21.1.4.хууль тогтоомжид заасан бусад.
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА