22 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага

22.1.Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага /цаашид "Мэргэжлийн байгууллага" гэх/ нь үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн гишүүнчлэлтэй, мэргэжлийн ёс зүй, хараат бус байдлыг хангах, үнэлгээчинд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд мөн.

22.2.Мэргэжлийн байгууллагын дэргэд үнэлгээчний мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан тухай иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх үүрэг бүхий Мэргэжлийн болон Ёс зүйн зөвлөл ажиллана.

22.3.Энэ хуулийн 22.2-т заасан Мэргэжлийн болон Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Мэргэжлийн байгууллага батална.

22.4.Мэргэжлийн байгууллага нь дүрэмтэй байна.

22.5.Мэргэжлийн байгууллагын санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

22.5.1.гишүүнчлэлийн хураамж, хандив, тусламж;

22.5.2.мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр;

22.5.3.захиалгаар гүйцэтгэсэн ажлын төлбөр;

22.5.4.хэвлэн нийтлэлийн орлого;

22.5.5.үнэлгээний мэдээлэл болон үйлчилгээний төлбөр.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.