23 дугаар зүйл. Мэргэжлийн байгууллагын чиг үүрэг
23.1.Мэргэжлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23.1.1.үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалт, зөвлөгөө, мэдээллээр хангах;
23.1.2.үнэлгээчний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;
23.1.3.үнэлгээчнийг бэлтгэх, эрх олгох, сунгах, мэргэшүүлэх сургалт, шалгалтыг зохион байгуулах;
23.1.4.үнэлгээний үндэсний стандартыг боловсруулах, олон улсын стандартыг орчуулах, хэрэглээний тайлбар, зөвлөмж гаргах;
23.1.5.олон улсын хөрөнгийн үнэлгээний тайлагналын стандартын загвар, зааврыг үндэсний онцлогт тохируулан боловсруулан гаргах;
23.1.6.үнэлгээчний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах;
23.1.7.энэ хуулийн 25.1-д заасан хөрөнгийн үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлж ажиллуулах;
23.1.8.хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр мэргэшсэн, тэргүүлэх үнэлгээчний зэрэг олгох, түдгэлзүүлэх, цуцлах;
23.1.9.үнэлгээний тайланд хийсэн магадалгааг хянаж, дүгнэлт гаргах.