5 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэл

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэл

5.1.Хөрөнгийн үнэлгээг дараах үндэслэлээр хийнэ:

5.1.1.үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тохиролцсон; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.2.үнэлгээчин ажил олгогчийн даалгасны дагуу хөрөнгөд үнэлгээ хийх;

5.1.3.хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр.

5.2.Нийтийн эрх ашгийг хөндсөн дараах хөрөнгийн үнэлгээг үнэлгээний хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ:

5.2.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн үнэлгээний зүйлийг санхүүгийн тайлагналын зорилгоор үнэлэхэд;

5.2.2.төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд ашиглах, өр төлбөрт тооцоход;

5.2.3.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг өөрчлөхөд;

5.2.4.ашигт малтмалын болон газрын тосны орд, байгалийн хийн хөрөнгө болон байгалийн бусад баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад;

5.2.5.хөрөнгийн үнэлгээний зүйлийг төрийн болон орон нутгийн хэрэгцээнд буцаан авахад;

5.2.6.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцааг нийтэд санал болгон гаргах үед;

5.2.7.тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх тохиолдолд.

5.3.Энэ хуулийн 5.2-т зааснаас бусад хөрөнгийн үнэлгээг үнэлгээчин хийж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.