6.1.Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан тохиролцсон бол хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ.
6.2.Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
6.3.Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээнд дараах зүйлийг тусгана:
6.3.1.хөрөнгийн үнэлгээний зориулалт;
6.3.2.хөрөнгийн үнэлгээний зүйл, түүний шинж байдал;
6.3.3.талуудын эрх, үүрэг;
6.3.4.мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан тухай мэдээлэл;
6.3.5.хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлс;
6.3.6.хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлгэн өгөх журам.
6.4.Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, үнэлгээний тайлан, түүнд хавсаргасан бусад баримт бичгийг архивын нэгж бүрдүүлэн 15 жил хадгална.