5.6 дугаар зүйл. Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт
1.Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.15, 1.23, 1.24, 1.25, 1.29 дэх заалт, 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18 дахь заалт, 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт, 8 дахь хэсгийн 8.14, 8.28, 8.29 дэх заалт, 9 дэх хэсгийн 9.2, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10, 9.11 дэх заалт, 11 дэх хэсгийн 11.1, 11.9, 11.12 дахь заалт, 12 дахь хэсгийн 12.1, 12.2, 12.14 дэх заалтад заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ зүйлийн 1-д заасан журмаар зөвшөөрлийг олгох харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулна.
ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ