6.2 дугаар зүйл. Зөвшөөрлийг хүчингүй болгох
1.Зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
1.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
1.2.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй;
1.3.зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
1.4.зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
1.5.зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн;
1.6.зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
1.7.зөвшөөрөл эзэмшигч иргэн бол иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон, хуулийн этгээд бол дампуурсан, эсхүл татан буугдсан;
1.8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д заасан хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
1.9.хуульд заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./