11 дугаар зүйл. Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын чиг үүрэг
11.1.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1.үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
11.1.2.хууль зүйн туслалцааны хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах;
11.1.3.улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;
11.1.4.улсын өмгөөлөгчийн хуульчийн үргэлжилсэн болон мэргэшүүлэх сургалтыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
11.1.5.салбар байгуулагдаагүй нутаг дэвсгэрт хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах;
11.1.6.улсын өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
11.1.7.хүний нөөц, дэд бүтэц, техник тоног төхөөрөмжөөр хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
11.1.8.хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны тайлан, статистик мэдээг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, дүн шинжилгээ хийх, нийтэд мэдээлэх;
11.1.9.чиг үүргийн хүрээнд гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
11.1.10.хууль зүйн туслалцааны үйл ажиллагааг нийтэд сурталчлах;
11.1.11.эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, бусад байгууллагатай хамтран ажиллах;
11.1.12.хуульд заасан бусад.
11.2.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрэмд дараах зүйлийг тусгана:
11.2.1.ажлын алба болон салбарын чиг үүрэг;
11.2.2.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт;
11.2.3.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирал, салбарын улсын ахлах өмгөөлөгчийн захиргааны чиг үүрэг;
11.2.4.улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах ажлын зохион байгуулалт;
11.2.5.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын бэлгэдэл, энгэрийн тэмдэг хэрэглэх заавар;
11.2.6.хуульд заасан бусад.