13 дугаар зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

13.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль зүйн туслалцааны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

13.1.1.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих;

13.1.2.хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах;

13.1.3.хууль зүйн туслалцааны хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтийг хангуулах;

13.1.4.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.