14 дугаар зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

14.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль зүйн туслалцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын бүтэц, орон тоог батлагдсан төсвийн хүрээнд тогтоох;

14.1.2.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх;

14.1.3.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын саналыг үндэслэн батлагдсан төсвийн хүрээнд салбарын тоо, байршил, орон тоог тогтоох, салбарыг шинээр байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах;

14.1.4.улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй болон хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага хувийн өмгөөлөгчтэй байгуулах гэрээний загвар, хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийн загварыг батлах;

14.1.5.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалыг батлах;

14.1.6.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрэм, улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах журам болон хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журмыг батлах;

14.1.7.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.