15 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
15.1.Засгийн газар хууль зүйн туслалцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.хууль зүйн туслалцааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
15.1.2.улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг батлах;
15.1.3.хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдах, гүйцэтгэх болон туслах албан тушаал, улсын өмгөөлөгчийн туслахын албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;
15.1.4.энэ хуулийн 19.1.3-т заасан мөнгөн урамшуулал олгох журмыг батлах.
УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ, БАТАЛГАА, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ