16 дугаар зүйл. Улсын өмгөөлөгч
16.1.Улсын өмгөөлөгч энэ хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн үүрэгтэй, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй, хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан албан хаагч байна.
16.2.Улсын өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар явуулах бөгөөд аливаа этгээд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.