17 дугаар зүйл. Улсын өмгөөлөгчийн чиг үүрэг

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Улсын өмгөөлөгчийн чиг үүрэг

17.1.Улсын өмгөөлөгч дараах чиг үүрэгтэй:

17.1.1.үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх;

17.1.2.хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах, холбогдох бүртгэлийг хөтлөх;

17.1.3.холбогдох журмын дагуу хэргийн хувийн хэргийг бүрдүүлж, өмгөөллийн үйлчилгээний тайланг баталсан маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд тайлагнах;

17.1.4.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.