18 дугаар зүйл. Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
18.1.Улсын өмгөөлөгчид дараах үйл ажиллагааг хориглоно:
18.1.1.энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур өмгөөллийн үйл ажиллагаа явуулах;
18.1.2.хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээний болон хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульт ажилд хамаарахаас бусад ажил, албан тушаал эрхлэх;
18.1.3.мэдээлэл, лавлагааг энэ хуулийн 7.5-д зааснаас бусад зорилгоор ашиглах;
18.1.4.үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр шаардах, авах;
18.1.5.хуульд заасан бусад.
18.2.Улсын өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулна.