19 дугаар зүйл. Улсын өмгөөлөгчийн ажиллах нөхцөл, баталгаа

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Улсын өмгөөлөгчийн ажиллах нөхцөл, баталгаа

19.1.Улсын өмгөөлөгч нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан баталгаанаас гадна дараах нэмэлт баталгаагаар хангагдана:

19.1.1.өмгөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангагдах;

19.1.2.жил бүр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд төрийн зардлаар хамрагдах;

19.1.3.аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд 12 сарын, аймгийн төв, алслагдсан дүүрэгт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох;

19.1.4.хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны төлөө хариуцлага хүлээхгүй байх;

19.1.5.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасан гишүүний татвар, өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамж, хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөрөөс улсын өмгөөлөгчөөр ажиллах хугацаанд чөлөөлөгдөх.

19.2.Энэ хуулийн 19.1.5-д заасан зардлыг төр хариуцна.

19.3.Улсын өмгөөлөгч нь ажиллаж байх хугацаандаа хуульчийн үргэлжилсэн сургалтад үнэ төлбөргүй хамрагдана.

19.4.Улсын өмгөөлөгчөөр гурван жил тасралтгүй ажилласан албан хаагчийг цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцно.

19.5.Улсын өмгөөлөгчөөр үүрэгт ажилд нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

ХУВИЙН ӨМГӨӨЛӨГЧИЙГ ОРОЛЦУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.