8 дугаар зүйл. Өмгөөллийн үйлчилгээ авахад бүрдүүлэх баримт бичиг
8.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч өмгөөллийн үйлчилгээ авах бол хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад өргөдөл гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:
8.1.1.энэ хуулийн 7.1.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй үйлчлүүлэгчийн хувьд баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, бусад нотлох баримт бичиг;
8.1.2.энэ хуулийн 6.4, 6.6-д заасан хүний хувьд холбогдох нотлох баримт бичиг;
8.1.3.энэ хуулийн 6.1.6-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
8.1.4.энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.2-т заасан хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгчийн хүсэлт;
8.1.5.энэ хуулийн 6.3-т заасан гэрч, хохирогчийн хүсэлт;
8.1.6.хууль тогтоомж болон хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрэмд заасан бусад.
8.2.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллага энэ хуулийн 7.1.1-д заасан мэдээллийг өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас татан авч, бүрдүүлэх бөгөөд үйлчлүүлэгчээс шаардахгүй.
8.3.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч төлбөрийн чадваргүй хүнд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэхдээ энэ хуульд заасан журмыг баримталж болно.