9 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

9.1.Үйлчлүүлэгч дараах эрхтэй:

9.1.1.хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах;

9.1.2.улсын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэрийн талаар хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагад, өмгөөллийн үйлчилгээний талаар холбогдох эрх бүхий байгууллагад, хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус гомдол гаргаж шийдвэрлүүлэх, шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах;

9.1.3.хуульд заасан бусад.

9.2.Үйлчлүүлэгч энэ хуулийн 7.3-т заасан үүргээ биелүүлээгүй бол хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТОГТОЛЦОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.