10 дугаар зүйл. Шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх
10.1.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээд энэ хуулийн 8.4-т заасан жагсаалтад хамаарах шинжилгээг хийнэ.
10.2.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна.
10.3.Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.
10.4.Энэ хуулийн 10.3-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээд энэ хуульд заасан журмын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
10.5.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 10.4-т заасан этгээдийн саналыг харгалзан шинжилгээ хийх жишиг хугацаанд багтаан шинжилгээ хийх хугацааг тогтооно.
10.6.Шинжээч шинжилгээ хийх явцад шинжилгээтэй холбоотой хүсэлт гаргавал түүнийг томилсон этгээд хуульд заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэх үүрэгтэй.
10.7.Энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээд нь шинжээчээр томилогдсон тохиолдолд хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
10.8.Энэ зүйлд заасан журмыг зөрчиж шинжээч томилохыг хориглоно.