15 дугаар зүйл. Шинжилгээний стандарт
15.1.Шинжээч шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг мөрдлөг болгоно.
15.2.Шинжилгээний магадлан итгэмжлэгдсэн лаборатори, тоног төхөөрөмжөөс гарсан шинжилгээний дүнг шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд үнэлж, дүгнэлт гаргана.
15.3.Шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.