16 дугаар зүйл. Шинжилгээ хийх хугацаа

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Шинжилгээ хийх хугацаа

16.1.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний объектын тоо хэмжээ, шинжилгээний цар хүрээ, онцлогийг харгалзан шинжилгээ хийх жишиг хугацааг үндэслэн шинжилгээ хийх хугацааг тогтооно.

16.2.Шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний объектын хамт энэ хуульд заасан шаардлага хангахуйц байдлаар шинжилгээний байгууллагад ирүүлсэн, эсхүл хүргүүлэх боломжгүй объектын оршин байгаа газарт очсон өдрөөс эхлэн шинжилгээний хугацааг тоолно.

16.3.Шинжээч энэ хуулийн 16.1-д заасны дагуу тогтоосон хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй бол хугацаа дуусахаас өмнө шинжилгээний байгууллагын хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтанд хугацааг сунгуулах тухай хүсэлтээ өөрийн биеэр мэдэгдэж, хүсэлтээ тайлбарлана.

16.4.Энэ хуулийн 16.3-т заасан хүсэлтийг хүлээн авсан шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан хугацаа сунгах үндэслэлтэй эсэхийг хянаж, шинжилгээ хийх хугацааг энэ хуулийн 16.1-д заасныг үндэслэн сунгаж, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд хугацаа дуусахаас өмнө даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.5.Шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэх шинжилгээний хугацааг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэж, сунгуулна.

16.6.Энэ хуулийн 16.5-д заасан хүсэлтийг хүлээн авсан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

16.7.Шинжилгээний төрөл тус бүрээр гаргасан шинжилгээ хийх жишиг хугацааг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.