17 дугаар зүйл. Шинжээч дүгнэлт гаргах
17.1.Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.
17.2.Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна.
17.3.Шинжилгээний байгууллагын шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.4.Энэ хуулийн 8.2.2-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр, 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна.
17.5.Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах өргөдөл, гомдлыг энэ хуулийн 4.1.7-д заасан эрх бүхий этгээдэд гаргана.
17.6.Шинжээч дүгнэлтээ хоёр хувь үйлдэж, нэг хувийг шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан этгээдэд хүргүүлж, үлдэх хувийг шинжилгээний байгууллагын архивт хадгалуулна.