18 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлтийн агуулга
18.1.Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана:
18.1.1.шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар;
18.1.2.шинжилгээ хийх болсон үндэслэл;
18.1.3.шинжилгээний төрөл, хэлбэр;
18.1.4.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл;
18.1.5.эцэг /эх/, өөрийн нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал зэрэг шинжээчийн талаарх мэдээлэл;
18.1.6.шинжилгээний объектын талаарх мэдээлэл;
18.1.7.шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц;
18.1.8.шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаарх мэдээлэл;
18.1.9.шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл;
18.1.10.хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийлгэсэн этгээдээс шинжилгээ хийхэд шаардлагатай харьцуулан шинжлэх хэв загвар, дээж авсан тухай мэдээлэл;
18.1.11.тоон болон чанарын үзүүлэлт;
18.1.12.бусад.
18.2.Шинжилгээ хийх явцад шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавиагүй ч дүгнэлтэд тусгана.
18.3.Шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба түүнийг хоёр хувь үйлдэн дүгнэлтийн хувь тус бүрд хавсаргана.
18.4.Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар хориглосноос бусад тохиолдолд шүүх, прокурорын зөвшөөрснөөр шинжилгээний дүгнэлтийг хийх журам, шинжлэх ухааны үндэслэлийн талаар хэргийн оролцогчоос бусад этгээдэд мэдээлэл өгч болно.