20 дугаар зүйл. Шинжилгээний нууцлал

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Шинжилгээний нууцлал

20.1.Шинжилгээний байгууллага, шинжээч, мэргэжилтэн, мэргэжлийн байгууллага шинжилгээний явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана.

20.2.Шинжилгээний байгууллага, шинжээч, мэргэжилтэн, мэргэжлийн байгууллага шинжилгээ хийх явцад олж мэдсэн хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хуулиар хамгаалагдсан хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх арга хэмжээ авна.

20.3.Шинжилгээний байгууллага, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжээчийн талаарх мэдээлэл, шинжилгээний явц, үр дүнг шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас өмнө бусдад задруулахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.