21 дугаар зүйл. Шинжилгээний хураамж, зардал

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Шинжилгээний хураамж, зардал

21.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 201.1-д заасны дагуу зарим төрлийн шинжилгээ хийхэд улсын тэмдэгтийн хураамж авна.

21.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 201.1-д зааснаас бусад шүүх эмнэлгийн шинжилгээний хураамжийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

21.3.Энэ хуулийн 21.2-т заасан шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжгүй Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн урьдчилан төлнө.

21.4.Шинжилгээний байгууллагаас бусад байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүнийг шинжээчээр томилон ажиллуулсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу шинжээчийн зардлыг төлнө.

ШИНЖИЛГЭЭНИЙ АДИЛТГАЛ, МЭДЭЭЛЛИЙН САН, ТҮҮНИЙ ТӨРӨЛ, БҮРДҮҮЛЭЛТ, АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.