22.1.Шинжилгээний байгууллага шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад шаардлагатай шинжилгээний адилтгал, мэдээллийн сантай байна.
22.2.Шинжилгээний адилтгал, мэдээллийн сан нь нэгдсэн болон төрөлжсөн сангаас бүрдэнэ.
22.3.Шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
22.3.1.гарын мөрийн;
22.3.2.галт зэвсгийн, хонгио, хошууны;
22.3.3.генетик мэдээллийн;
22.3.4.үнэлгээний мэдээллийн;
22.3.5.экологийн шинжилгээний сан.
22.4.Шинжилгээний адилтгал, мэдээллийн төрөлжсөн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
22.4.1.бичиг баримтын;
22.4.2.үнэт цаас, мөнгөн дэвсгэртийн;
22.4.3.тамга тэмдэг, түүний дардасны;
22.4.4.гутлын мөрийн;
22.4.5.тээврийн хэрэгслийн мөрийн;
22.4.6.нэр, хаяг тодорхойгүй цогцосны мэдээллийн;
22.4.7.шүүх дүрс оношилгооны мэдээллийн;
22.4.8.бусад.