34 дугаар зүйл. Эдийн засгийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Эдийн засгийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага

34.1.Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийнэ:

34.1.1.эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт, тусгай мэдлэг бүхий мөрдөгчийн магадалгаа нь тухайн хэргийг шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа;

34.1.2.эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт үнэн зөв, бодитой эсэх нь эргэлзээтэй, эсхүл үнэн зөв бодитой тодорхойлж чадаагүй нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн;

34.1.3.эрх бүхий байгууллагын гаргасан акт, дүгнэлт нь буруу гэдгийг холбогдох этгээд тодорхой баримтаар нотолсон;

34.1.4.хуульд заасан бусад тохиолдолд.

34.2.Эдийн засгийн шинжилгээний объект нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт бичиг байна.

34.3.Эдийн засгийн шинжилгээ хийж байгаа шинжээч нь энэ хуулийн 34.1.1-д заасан эрх бүхий байгууллагын гаргасан акт, дүгнэлтэд эргэлзээ төрвөл баримтын шалгалтыг дахин хийлгэх, эсхүл тооллого явуулах талаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж болно.

34.4.Эдийн засгийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Тайлбар: -Энэ хуулийн 34.1.1-д заасан эрх бүхий байгууллага гэдэгт аудитын байгууллага, гааль, татвар, санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллага, төрийн байгууллагын дотоод аудитын нэгж, тухайн салбараас эрх олгогдсон мэргэжлийн байгууллага орно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.