35 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний шинжилгээнд тавигдах тусгай шаардлага

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээний шинжилгээнд тавигдах тусгай шаардлага

35.1.Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийхэд хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан байна.

35.2.Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд хөрөнгийн үнэлгээний шинжилгээг шинжилгээний байгууллага хийнэ:

35.2.1.мэргэжлийн байгууллагын хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн зүйлийн шинж байдал, онцлогт үндэслээгүй;

35.2.2.хөрөнгийн үнэлгээ хийх явцад хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн;

35.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ үндэслэлгүй, бодитой бус, тодорхой бус байх;

35.2.4.хуульд заасан бусад тохиолдолд.

35.3.Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.