36 дугаар зүйл. Цахим технологийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

36.1.Төхөөрөмжийг биет байдлаар зөөвөрлөн ирүүлэх боломжгүй бол цахим мэдээллийг тусгай программ ашиглан хуулбарлан авч засварлаж, өөрчлөх боломжгүйгээр код үүсгэн шинжилгээнд ирүүлнэ.

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан шинжилгээ хийх боломжгүй тохиолдолд түүний эх хувийг агуулж байгаа хадгалах төхөөрөмжид шинжилгээ хийнэ.

36.3.Шаардлагатай тохиолдолд шинжээч цахим технологийн шинжилгээнд гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний харьцуулах загвар авч болно.

36.4.Цахим технологийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.