40 дугаар зүйл. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ

40.1.Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/, Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, Арван хоёрдугаар бүлэг/Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/, Арван гуравдугаар бүлэг/Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг/, 14.1 дүгээр зүйл /Ялгаварлан гадуурхах/, 14.2 дугаар зүйл /Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах/, 14.3 дугаар зүйл /Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах/, 14.4 дүгээр зүйл /Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах/, 14.8 дугаар зүйл /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/, Арван тавдугаар бүлэг/Эрүүл мэндийн эсрэг/, Арван зургадугаар бүлэг/Хүүхдийн эсрэг/, 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 17.3 дугаар зүйл /Залилах/, 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 17.8 дугаар зүйл /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 17.10 дугаар зүйл /Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийнэрхийг зөрчих/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 20.11 дүгээр зүйл /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/, 20.12 дугаар зүйл /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнснийбүтээгдэхүүн худалдах, түгээх/, 20.13 дугаар зүйл /Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах/, 20.14 дүгээр зүйл /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/, 20.16 дугаар зүйл /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 21.5 дугаар зүйл /Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 21.13 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/, 24.1 дүгээр зүйл /Байгаль орчныг бохирдуулах/, 24.3 дугаар зүйл /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/, 24.7 дугаар зүйл /Ой, хээрийн түймэр тавих/, 27.3 дугаар зүйл /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/, 27.7 дугаар зүйл /Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах/, 27.8 дугаар зүйл /Агаарын хөлгийг авч зугтаах/, 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчих/, 28.3 дугаар зүйл /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/, 28.4 дүгээр зүйл /Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчидхарилцахдаа дүрмийн заалт зөрчих/, 28.10 дугаар зүйл /Байлдааны машин жолоодох, ашиглалтын журам зөрчих/, 28.11 дүгээр зүйл /Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүндбэлтгэх журам зөрчих/, 29.4 дүгээр зүйл /Дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх/, 29.5 дугаар зүйл /Төрлөөр устгах/, 29.7 дугаар зүйл /Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах/, 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.

40.2.Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

40.2.1.хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх;

40.2.2.энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх;

40.2.3.хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.

40.3.Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

ХҮНИЙ БИЕД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.