41 дугаар зүйл. Хүний биед шинжилгээ хийх үндэслэл

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

41.1.Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний биед шинжилгээ хийж болно.

41.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр, эсхүл иргэний, захиргааны хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүний биед шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 4.1.7-д заасан этгээд шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.