42 дугаар зүйл. Хүний биед шинжилгээ хийх нөхцөл

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Хүний биед шинжилгээ хийх нөхцөл

42.1.Хүний биед хийх шинжилгээг шинжилгээ хийх болон шинжилгээ хийлгэх этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангасан орчин, нөхцөлд хийнэ.

42.2.Хүний биед хийх шинжилгээг шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллага, албадан саатуулах, баривчлах, цагдан хорих байр, хорих ангид болон зайлшгүй тохиолдолд боломжит нөхцөлд хийж болно.

42.3.Шинжилгээ хийлгэх этгээд нь шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллагад хүрэлцэн ирэх боломжгүй хүндээр өвчилсөн, гэмтсэн тохиолдолд шинжээч, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн хамт тухайн этгээдийн байгаа газарт очиж шинжилгээ хийж болно.

42.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжилгээ хийлгэх этгээдийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулан шинжилгээ хийж болно.

42.5.Шинжилгээ хийлгэх этгээдийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээний болон эрүүл мэндийн байгууллагад хүргэнэ.

42.6.Шинжилгээ хийлгэх этгээд нь 18 насанд хүрээгүй, эсхүл 18 насанд хүрсэн боловч эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон бол түүний хууль ёсны төлөөлөгчийг байлцуулна.

42.7.Энэ хуулийн 42.6-д заасан хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажилтан, эсхүл тухайн оршин суугаа газрын харьяалах нийгмийн ажилтныг төлөөлөгчөөр оролцуулан шинжилгээ хийхэд байлцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.