43 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх этгээдийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах үндэслэл, журам
43.1.Сэтгэцийн шинжилгээний дүгнэлт гаргахын тулд шинжилгээ хийлгэх этгээдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүл мэндийн байгууллагад байрлуулж болно.
43.2.Энэ хуулийн 43.1-д заасан үндэслэлээр яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулсан бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд 24 цагийн дотор түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, төрөл, садангийн хүн, хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид нь мэдэгдэх бөгөөд энэ тухай шинжилгээ хийлгэх шийдвэрт тэмдэглэнэ.
43.3.Яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.