44 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх этгээдийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацаа
44.1.Шинжилгээ хийж, дүгнэлт гаргахын тулд яллагдагч, шүүгдэгчийг энэ хуулийн 16.1-д заасан хугацаагаар эрүүл мэндийн байгууллагад байрлуулна.
44.2.Шаардлагатай тохиолдолд шинжээчийн үндэслэл бүхий хүсэлтийг үндэслэн яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацааг энэ хуулийн 16.1-д заасан жишиг хугацаагаар сунгаж болно.
44.3.Яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацааг сунгахдаа энэ хуулийн 16.4-т заасан журмын дагуу шийдвэрлэж, энэ талаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.
44.4.Яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах хугацааг сунгахаас татгалзсан бол шинжилгээ хийлгэх этгээдийг даруй эмнэлгээс гаргана.