45 дугаар зүйл. Яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах

45.1.Яллагдагч, шүүгдэгчийн биед шинжилгээ хийхэд дараах ажиллагаа явуулахыг хориглоно:

45.1.1.яллагдагч, шүүгдэгчээс мэдээлэл авах зорилгоор эрхийг нь хязгаарлах, хуурч мэхлэх, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-т заасан хууль бус арга хэрэглэн шинжилгээ хийх;

45.1.2.яллагдагч, шүүгдэгчийн биед шинэ эм, эмчилгээ, түүнчлэн оношилгооны болон өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга хэрэгсэл турших, эмнэлгийн туршилтын шинжилгээ хийх;

45.1.3.яллагдагч, шүүгдэгчийг урьд нь эмчилж байсан эмчийг шинжилгээнд оролцуулах;

45.1.4.шинжилгээний явцад олж мэдсэн, шинжилгээний объектод хамаарахгүй асуудлаар мэдүүлэг өгөхийг шинжээчээс шаардах;

45.1.5.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдээгүй болон хэрэглэхийг хориглосон эм тариа, арга хэрэгсэл хэрэглэх.

45.2.Яллагдагч, шүүгдэгч шинжилж байгаа зүйлийн талаар шинжээчид тайлбар өгөх эрхтэй.

45.3.Шаардлагатай тохиолдолд шинжилгээ хийлгэж байгаа яллагдагч, шүүгдэгчид Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.