46 дугаар зүйл. Хүний биед хийх шинжилгээний аргад тавих хязгаарлалт

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Хүний биед хийх шинжилгээний аргад тавих хязгаарлалт

46.1.Хүний биед шинжилгээ хийхдээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдээгүй болон хэрэглэхийг хориглосон эм тариа, арга хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.

46.2.Шинжээч шинжилгээний арга, үүсэж болзошгүй өвдөлт, сөрөг нөлөөний тухай шинжилгээ хийлгэж байгаа хүнд болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

46.3.Шинжилгээний хэв загвар, дээжийг шинжилгээ хийлгэж байгаа хүнээс эмнэлгийн байгууллагад авч энэ тухай шинжээчийн дүгнэлтэд тусгаж, тухайн хүнд болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

46.4.Шинжилгээний хэв загвар, дээж авахад хөндлөнгийн 2 гэрч байлцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.