47 дугаар зүйл. Хүний биед хийх шинжилгээний явцад хэргийн оролцогчийг байлцуулах
47.1.Хүний биед шинжилгээ хийх явцад шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон яллагдагч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зөвшөөрснөөр хэргийн бусад оролцогчийг байлцуулж болно.
47.2.Яллагдагч, шүүгдэгчийг нүцгэлэх шаардлагатай бол зөвхөн түүнтэй ижил хүйсийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг байлцуулж болох бөгөөд энэ хязгаарлалт нь шинжилгээ хийхэд оролцож байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хамаарахгүй.
ШИНЖИЛГЭЭНИЙ ОРОЛЦОГЧ