5 дугаар зүйл. Шүүх шинжилгээний үйл ажиллагаанд баримтлах зарчим

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Шүүх шинжилгээний үйл ажиллагаанд баримтлах зарчим

5.1.Шүүх шинжилгээний үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.хууль дээдлэх;

5.1.2.хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

5.1.3.хараат бус байх;

5.1.4.шинжээчийн ёс зүйг баримтлах;

5.1.5.шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх;

5.1.6.нууцыг хадгалах;

5.1.7.аюулгүй байдлыг хангах.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан зарчим нь дараах байдлаар хэрэгжинэ:

5.2.1.шүүх шинжилгээний үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулах;

5.2.2.шүүх шинжилгээг зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хийх;

5.2.3.шүүх шинжилгээний байгууллага, шинжээч, мэргэжлийн байгууллага нь шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах;

5.2.4.шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад аливаа этгээд хөндлөнгөөс оролцох, заавар, чиглэл, зөвлөгөө өгөх зэргээр нөлөөлөхийг хориглох;

5.2.5.шүүх шинжилгээний байгууллага, шинжээч, мэргэжлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасны дагуу нийлүүлэх эд хөрөнгө, зээл, тусламж, олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийн төсөл, хөтөлбөрөөс бусад хэлбэрээр хандив, санхүүгийн туслалцаа авахыг хориглох;

5.2.6.шинжээч шүүх шинжилгээний үр дүнд нөлөөлөхөөр хуульд заасан нөхцөл байдал илэрвэл шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах;

5.2.7.шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа шинжилгээний жишиг хугацааг удирдлага болгон шинжилгээг шинжилгээний үр дүнд нөлөөлөхөөргүй боломжит богино хугацаанд шуурхай хийж гүйцэтгэх;

5.2.8.шинжээч шинжилгээ хийхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийн үндэслэлийг шинжээч өөрөө хариуцах;

5.2.9.шинжээч шүүх шинжилгээний байгууллага, шүүх, прокурор, мөрдөгчид хүсэлт гарган аюулгүй байдлаа хамгаалуулах.

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ҮНДЭСЛЭЛ, НИЙТЛЭГ ЖУРАМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.